Telegram Web Link
Октябрин 5-д, тахиа сарын 13-й улаагчин хонь өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Хүнэй сонорт сайн номын авиа сонсогдоо гэж дуулда. Этигэлт Багша: "Орчлондо эгээн хүчтэй чадал" хэмээн айлдалаа.
🙏326
Сегодня 5 октября в 13 лунный день довлеет красная овца в стихии невесомости. Потому нужно заботиться о здоровье позвоночника, у которого позвоночный столб выполняет функцию опоры, защиты спинного мозга и участвует в движениях туловища и головы
31👍11🙏5
Люди поклоняющиеся Бандида Хамба ламе Этигэлову должно понять, что его драгоценное тело находится высоко в невесомости. Потому что среди 8 стихий по нашей астрологии есть день, где стихия невесомости преобладает. Ведь невесомость соединяет видимое и невидимое, как позвоночник человека соединяет голову с ногами и т.д
🙏699
Forwarded from Жадо Ринпоче - Наставления.
Проповедь Учителя Жадо Ринбучи:
Итак, невозможно говорить о том, что что-то будет существовать, если оно не находится в определённой форме. Если что-то существует, то оно обязательно будет существовать с точки зрения его сущности. Это не значит, что всё существует только в разуме, как нечто абстрактное, без реальной основы. Если мы полагаем, что всё возникает только через наши мысли, это будет ошибкой.
Например, нельзя назвать столб чашей. Чашу нельзя назвать столбом. Что такое чаша? Это объект, который с точки зрения своего назначения служит для хранения жидкости, как, например, сосуд или кувшин. Если же что-то стоит на крыше и не имеет функции удержания жидкости, это уже не чаша. А столб — это то, что опирается на крышу и служит для поддержки чего-то снизу, и не может быть чашей или тарелкой. Таким образом, столб обязательно должен быть определённым объектом с точки зрения его функции и назначения. Всё должно быть построено на основании того, как оно существует в реальности.
Другими словами, если мы говорим, что что-то не существует с точки зрения его сущности, то это означает, что оно не имеет реальной основы, и наше восприятие только создаёт иллюзию существования. Мы не можем просто думать, что, например, столб станет чашей, если мы его так назовём. Мы можем думать об этом, но это не сделает его чашей. Точно так же мы не можем считать чашу столбом, только потому что думаем об этом. Поэтому всё в этом мире существует на основании своей реальной природы, а не только в нашем разуме.
Итак, это означает, что всё не существует только как название, как концепция или мысль. Всё обязательно имеет свою реальную основу и сущность. Поэтому в учении говорится, что всё связано с именем и понятием, но это всего лишь концептуализация, и здесь подчеркивается важность осознания реальной природы вещей.
Этот текст представляет собой глубокое философское объяснение буддийской концепции природы вещей и различия между нашими восприятиями и реальностью.
🙏399👍3🤔1
В истории нашего буддизма надо знать и почитать 3 резиденции Бандида Хамба лам. Это Хилгантуйский дацан Балдан Брайван с 1764 по 1783 года, который стал фундаментом и основанием Учения Будды. Тамчинский дацан Гандан Даржалинг с 1783 по 1938 года, который стал опорой и защитой Учения Будды. И Иволгинский дацан Гандан Даши Чойнхорлин с 1946 года и поныне, который стал украшением Учения Будды.
🙏8015🔥3🤣2🤝2🥰1
Далай багшийн айлдвараас: Дээдийн номын утгыг ухаарах нь чухал. Ухаарахын тулд уг сургаалыг сонсох хэрэгтэй. Тиймээс олон ном сонсох нь хамгаас чухалд тооцогддог юм.
Сонссон номын утгыг сайтар тунгаан бодож нягтлан үзэх нь бас л чухал. Түүнээс биш "ингэж хэлэх юм, тийм л юм байлгүй" гэсэн хайнга байдлаар хандаж болохгүй.
Ахин дахин сэтгэлдээ сайтар тунгаан бодсоны эцэст утгыг нь ухааран ойлгож, ухаарсан зүйлээ өөрийн сэтгэлдээ хоногшуулан дадуулж, өдөр болгон өөрийн амьдралыг утга учиртай өнгөрүүлсээр байвал арав, арван тав, хорь, гуч, дөч, тавин жил болсны эцэст үр шимийг нь амсах бөгөөд өтлөх, үхэхийн цагт ч сэтгэл санаа өөдрөг байж чадна аа...
🙏5112
Октябрин 6-д, тахиа сарын 14-й шар бич өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Арад зон ариун санвартанаа дэмжэж байн. Этигэлт Багша: "Ариун сэтгэл тэднэй зам нь сэх" хэмээн айлдалаа.
🙏347👍6
Сегодня 6 октября в 14 лунный день довлеет желтая обезьяна в стихии воды. Потому нужно заботиться о здоровье почек, которые контролируют деятельность половых и мочевых систем.
🙏384👍4
"Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монголын бурхны шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монголын шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулсан. Энэхүү хуралд Калифорнийн их сургуулийн доктор, профессор Жоннатан Скүлэр “Буддын гүн ухаан ба дадуулахуйн арга зам нь анхаарал сарнилын судлалд нөлөөлөх нь” сэдвээр илтгэл тавьснаас онцлон хүргэж байна.
Калифорнийн их сургуулийн доктор, профессор Жоннатан Скүлэр: Анхаарал сарнил нь мэдээллийг боловсруулах чадавхыг сааруулдаг, сэтгэлийн тогтвортой байдлыг алдагдуулж сөргөөр нөлөөлдөг. Хэрхэн анхаарал сарнихгүй байх талаар буддизмд маш тодорхой зааж өгсөн байдаг. Anapanasati Sutta “Би өөрийнхөө анхаарлыг сарниулахгүйн тулд амьсгалын бясалгалын аргаар зохицуулдаг” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид амьсгаа авахдаа бидний анхаарал юунд төвлөрч байна гэдгийг тогтоох дадалд суралцдаг гэсэн үг. Үүнд үндэслэн бясалгал нь анхаарал сарнилтад хэрхэн нөлөөлж байгаа талаар бид хэд хэдэн судалгаа хийсэн. Зарим жишээг дурдъя. Бид дунд сургуулийн сурагчдад хоёр долоо хоног майндфүлнесс сургалт явуулаад мэдээллийг санаж байгаа эсэх шалгалт авсан. Мөн текст уншуулан анхаарал нь сарниж байгаа эсэхийг шалгасан. Сургалтад хамрагдсан хүмүүс шалгалтаа сайн үр дүнтэй өгсөн. Мөн өөрийнхөө анхаарлыг сарниж байгаа эсэхийг тогтоох чадвар нь сайн болсон байсан. Тэгэхээр майндфүлнесс бясалгал нь анхаарал сарнилыг үлэмж бууруулж чадна гэсэн дүгнэлт гарсан. Мөн Gibberish Detection судалгаанд хүмүүст гурван сар Шамата бясалгалын аргаар анхаарал төвлөрлийн сургалт орсон. Судалгаанд оролцсон хүмүүсийг долоон жилийн хугацаанд хянахад ач холбогдолтой болон холбогдолгүй үгсийг ялгах чадвар нь маш сайжирсан гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр Шамата бясалгал нь анхаарал сарнилыг бууруулах томоохон арга хэрэгслүүдийн нэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.
Мөн “ The plasticity intiative” гэх аргаар майндфүлнесст суурилсан эрүүл мэнд болон аз жаргалтай амьдралын сургалтыг зургаан долоон хоногийн турш долоо хоногт таван удаа явуулсан. Ингэхдээ бясалгал, иог, биеийн дасгал хөдөлгөөн, дээд номын тухай айлдваруудыг оруулсан. Судалгааны үр дүнд тархи, бие бялдрын үйл ажиллагаа идэвхжиж сайжирсан, сэтгэл зүйн байдал тогтворжсон, анхаарал сарнил буурсан.
Дүгнээд хэлэхэд, анхаарал сарнил хүний насжилттай холбоотой. Тиймээс Буддагийн хэлснээр “Майндфүлнесс бясалгал нь урт наслах хүчтэй арга хэрэгсэл” гэж нотолсон. Түүнчлэн, майндфүлнесс болон амьсгал дээрээ төвлөрөх бясалгал нь хүний унших, тогтоох, төсөөлөх, тархины үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтийг авчирдаг гэдэг нь нотлогдсон. Хамгийн гол нь эрдэмд эрмэлзэж суралцаж байгаа залуусын сурах чадварыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн. Олон жилийн насжилттай буддизмын дадлага, туршлага хүний насыг уртасгаж, суралцах чадварыг нэмэгдүүлж байгаа нь шинжлэх ухаанаар батлагдсаар байна.
🙏264
Золотое время жизни, когда непринужденно осваиваешь знания и радуешься каждому дню.
🔥43👍24🥰6🙏43
Надо дать должное манжуурам... Во время их правления в Монголии было 1000 дацанов и более 100 тысяч лам. Тогда у нас было 47 дацанов и более 16 тысяч лам. Вот тогда был небывалый расцвет буддизма.
🙏7011💯4😭1
МАЛ СЭТЭРЛЭХ ЗАН ҮЙЛ
Сэтэр хэмээх нь Цэтар буюу насан гэтэлгэх хэмээх энэ насан туршид нь амь насыг нь дархлах, эдэлж хэрэглэх, үс ноосыг нь ашиглахаас үүрд дархлах зан үйл юм.
Хэдий тийм боловч тухайн сэтэрлэсэн мал хөгширч зөнөх үед сүргийн дотроос идэр залуу, хүч чадал сайтай, ижил зүсмийн малыг сонгон сэтрийг шилжүүлэх, эсвээс хөгширч нүд аниваас “эзэн шүтээн мордов” хэмээн сэтэр шилжүүлэх ёсон буй.
Энэ мэтчилэн хүч чадал, өгөөж шим ихтэй малаа овоо тахилгын үед уул усны эзэн савдагт “онголон өргөх” адуу малын буян хишгийг дэлгэрүүлэн, айл өрхийн амар амгалан, цог хийморийг бадруулах зорилгоор бурхан шүтээндээ өргөж, сэтэрлэх зан үйлийг үйлддэг.
Овоо тахилгын үед сэтэр татах бөгөөд таван өнгийн хив бөсийг тарни тогтоол, даатгал уншлага бүхий сахиусны хамтаар цагаан хонины юмуу цагаан тэмээний ноосон утсаар шилбэлэн уг малын зөв талын далан дээрх ноосонд эсвээс дэлэнд батлан уяж, тарни шившлэгээр амилуулан сэтэрлэнэ.
Түүнчлэн айл өрхүүд сар шинийн дараа сахиус бурханаа тахин, хишиг даллага авах үед сэтэртэй малынхаа сэтрийг сэргээдэг.
Мөн айл өрхүүд зурмал, сийлбэрлэн бүтээж бурхан шүтээнийхээ ойр залсан нь элбэг. Энэ мэт онголон сэтэрлэх мал нь эр, эм аль нь ч байж болох бөгөөд тухайн сахиус шүтээнээс хамаарч өнгө зүсийг нь ихэд чухалчилна.
Говий лха буюу Заяагч таван тэнгэрийн үүднээс хөх, бор зүсмийн морь
Галын тэнгэрийн үүднээс орог шар ямаа, шар халзан буюу шар түрүүт хонь, улаан ямаа
Улаан сахиус, тангарагтаны үүднээс улаан сэрх
Цагаан өвгөний үүднээс цагаан зүсмийн үхэр
Гүнжи лхамо буюу өвлийн охин тэнгэрийн үүднээс тэмээ
Эрлэг номун хааны өмнөөс хөхвөр хуц
Махагала бурханы үүднээс хар бараан зүсмийн морь
Лусын эзний үүднээс хөх ямаа
Балдан лхам бурханы үүднээс хонгор халиун, толин сартай шарга морь
Долоон бурханы үүднээс шар халзан хонь зэрэг малын хүйс, төрөл зүсийг сонгохдоо урьдаас уламжилж ирсэн ёс заншлыг дагаж мөрддөг байна.
🙏258🔥1
ТАЛИЙГААЧИЙН ХОЙТЫН БУЯН ХИЙХЭД НЭРИЙГ НЬ ХЭЛЖ ЗОРИУЛАХ УУ?, ЭСВЭЛ ДОТРОО БОДОХОД БОЛОХ УУ?
Дотроо бодоод зориулахад болно. Гэхдээ нэрийг нь хэлээд буянаа зориулах хэрэгтэй үе байдаг. Нэг жишээ татъя. Хурал хуруулж байх үед хэний хойноос буян хийж байгаа тэр хүний нэрийг нь заавал уншаад байна аа даа. Энэ нь нэг талаар Бурхан шүтээнд айлтгаж байна. Нөгөө талаар лам хуврагууд, ийм хүний хойтын буянд өнөөдөр хурал хуруулж, буян хийж байна гэж ойлгоход тустай. Мөн олуулаа цугласан үед бусдад эвгүй нөхцөл үүсэхээргүй бол нэрийг нь хэлэхэд сэтгэлд илүү хүчтэй болохоор бол та хэлж болно. Хэлэх үе гэж байдаг.
Гэхдээ нэрийг нь дурьдаагүй, хэлээгүй гэдгээр тийшээ зориулагдахгүй гэж байхгүй. Дотроо бодоод байхад болно. Нэрийг нь хэлээд буянаа зориулахад сэтгэлд илүү хүч орж, олон хүн байвал хамтдаа нэгэн хоромд буянаа зориулах нөхцөл бүрдсэн бол хэлэх нь илүү тустай байдаг гэж хариулмаар байна.
👍20🙏123
Forwarded from Дагба
"Фашистам, которые уничтожили, не убить Монголского коня, сказал командир" — воспоминания Таравын Мөнх-Осора.
Т. Мөнх-Осор: В 1945 году завершилась Великая Отечественная война. В этот период я учился вместе с другом в Советском Союзе на ветеринарном факультете. Однажды к нам пришли два советских офицера и рассказали: «Наши два коня, раненых на фронте, были отправлены в хранилище для животных. Мы пытались их лечить, но ничего не вышло. Они не дают себя приблизить, кусаются и не хотят пить или есть. Мы уже не знаем, что делать. Нас попросили передать вам просьбу, поскольку эти лошади имеют большую ценность. Они сыграли важную роль в уничтожении немецких фашистов и заслуживают уважения. Нам велено их не убивать, но они уже на грани гибели. Нам сказали обратиться к вам за помощью, может, у вас есть идеи».
Когда мы пришли, увидели двух раненых лошадей в клетке. Эти большие, крупные животные лежали в стороне, а маленькие лошади с уздечками были разделены от других, и сразу можно было понять, что это они и были теми самыми монгольскими лошадьми, о которых говорили офицеры. Один из них, увидев нас, сказал: «Вот они, ваши монгольские лошади. Черт возьми!» — и раздражённо плюнул в сторону. Мы с моим другом, глядя на эти лошадей, понимали, что ничем не сможем им помочь. Лошади были изранены, их тела были покрыты кровавыми следами от пуль и осколков. Подходить к ним было опасно.
Один из советских солдат, стоявших рядом, наполнил ведро водой и, сделав шаг вперёд, попытался поднести его. Но как только он попытался подойти ближе, одна из лошадей, израненная и больная, кусала его, откидываясь назад. Поверхность цементного пола трещала от напряжения. Все стояли и наблюдали, не зная, что делать.
Тогда я, будучи выросшим на лошадях, решил подойти к ним, надеясь как-то помочь. Когда я подошел ближе, лошадь, которой я решил подойти, начала злиться и отступать. Я произнес несколько команд и стал приближаться. На этот раз лошадь не кусалась, а просто настороженно посмотрела на меня. Я продолжил подходить, тихо говоря "Хая, хая, идём, идём". Лошадь начала вести себя спокойнее, её уши немного расслабились, и она постепенно подошла ко мне.
Когда я коснулся её головы и начал мягко поглаживать, лошадь не сопротивлялась. В тот момент я почувствовал, как между нами возникла связь. Советские офицеры и солдаты, стоявшие рядом, были поражены этим моментом. Один из них, наконец, улыбнулся и сказал: «Молодец, хорошо!» и все начали аплодировать.
После этого мы с офицерами продолжили лечение лошадей, они начали приходить в себя. Это был настоящий момент для меня, который подтвердил, как умные и чувствительные могут быть наши монгольские лошади. Мы с моим другом тогда поняли, что наша работа не пропала даром, и лошади, несмотря на всё, начали поправляться.
Источник: Легенды и предания монгольских лошадей.
🙏7827👍17🔥1😢1
🙏585👍52
Бурхан багш: "АУГАА ИХ ЦЭГЭЛИЙН СУДАР-аас
"Буян төгөлдөр хүмүүний санаа бүгд нь ч бүтнэ" хэмээн буян сайн хураавал санасан хэрэг сэтгэлчлэн бүтэхийг айлдажээ.
Буян хураах аргуудаас "Долоон гишүүнт" нь эрхэм гэж судар номд олонтой дурдажээ.
Учир нь буян хураах, хилэнцээ наманчилах, барагдашгүй арвижуулах энэ гурван зүйл нь Долоон гишүүнтэд бүрдсэн байдаг.
ЦОГТ ОХИН ТЭНГЭРИЙН 7 ГИШҮҮНТ УНШЛАГА:
1. Үлэхүй бэрх цогт охин тэнгэр та
Мэргэн аргат хувилгаанаар огторгуйн хязгаарыг гүйцээгч.
Бодь сэтгэлтэний хувилгаан та ямагт дор
Бие, хэл, сэтгэл гурваар бишрэн мөргөмүй.
2. Миний тахилаар та үл дутах ч гэлээ
Цог төгөлдөр дээд бүтээлийг олохын тулд
Таван мэдрэхүй тахилын хурыг огторгуйд буулгая
Тахилын чуулган үүгээр та баясах болтугай.
3. Цогт та буян, нүгэлийн гэрч учир
Бие, хэл, сэтгэлийн гэмт чуулгандаа би
Хүчтэй гэмшин машид наманчилмуй таны дэргэд
Таалал нигүүлсэлийн хүчээр түйтгэрийг даран зохио.
4. Бүхнээс ялгарах таны үлэмж их эрдэм нь
Амьтанд туслан өөрийн хэргийг хотол төгсгөх
Эвсэж баясахуй, атаа үгүй дуршилд тан
Даган баясахуйг таны сэтгэлд өргөн барьмуй.
5. Үнэн ариун эрдэм төгөлдөр дээд лагшин нь
Хар бөгөөд аюумших хэрэгсэлт, энэрэлт эх
Арван зүг, гурван цагт амьтаны тусад
Маяа жалын номын ёсыг үзүүлэн соёрх.
6. Тэрчлэн үнэн ариун төгөлдөр дээд лагшин нь
Амьтаны тусад хийгээд шашныг сахихын тулд
Огторгуй барагдаж эс дуусах тэр хүртэл
Гаслангаас нөхцөлгүй үргэлж мөнхөд оршин соёрх.
7. Тэр мэт мөргөл, тахил, наманчлага хийгээд
Даган баясал, сануулга, соёрхол айлтгасан
Буян үүгээр муу заяа бүгд хоосроод
Бүгдийг би бодид хүргэхийн тухайд зориулмуй.
Цогт Охин тэнгэр буюу Балдан Лхам сахиусны үйлсийн даатгал.
/Буддын шашны их хийдүүдэд уншдаг уншлага/
Сэтгэлийн чанар тийн дөрвөн үйлсийн ялгаа нь
Сэтгэлийн чанар доройтвол хоосрон сэтгэл ч үгүйрнэ
Үнэн чанартаа ялгаагүй өнгө, дүрс нь ч үгүй
Хувилгаан хийгээд илбэ төдий өөрийн сэтгэлээ
Нийцэн үзүүлэх амирлангуй цогт Охин тэнгэр
Амарлиан зохиогч, амарлин болсон, амарлин авиртай
Амарлин нөхрөөр тойрон хүрээлсэн эрхэм эх
Лагшингийн тэмдэг өнгө нь цагаан машид тунгалаг
Бүхэнд амарлиан зохиогч эхэд сөгдөн мөргөмүй.
Миний өвчин ад саадыг амарлиулж зохио.
Жо. Сэтгэлийн чанар тийн дөрвөн үйлсийн ялгаа нь
Сэтгэлийн чанар доройтвол хоосрон сэтгэл ч үгүйрнэ
Үнэн чанартаа ялгаагүй өнгө, дүрс нь ч үгүй
Хувилгаан хийгээд илбэ төдий өөрийн сэтгэлээ
Нийцэн үзүүлэх дэлгэр цогт Охин тэнгэр
Дэлгэр зохиогч, дэлгэр болсон, дэлгэр авиртан
Дэлгэр нөхрөөр тойрон хүрээлсэн эрхэм эх
Лагшингийн тэмдэг өнгө нь машид жавхлант шар
Бүхэнд дэлгэр зохиогч эхэд сөгдөн мөргөмүй.
Миний нас, буян бүгдийн дэлгэрүүлэн зохио.
Жо. Сэтгэлийн чанар тийн дөрвөн үйлсийн ялгаа нь
Сэтгэлийн чанар доройтвол хоосрон сэтгэл ч үгүйрнэ
Үнэн чанартаа ялгаагүй өнгө, дүрс нь ч үгүй
Хувилгаан хийгээд илбэ төдий өөрийн сэтгэлээ
Нийцэн үзүүлэх эрхэт цогт Охин тэнгэр
Эрхшээн зохиогч, эрхэт болсон, эрхэт авиртан
Эрхэт нөхрөөр тойрон хүрээлсэн эрхэм эх
Лагшингийн тэмдэг өнгө нь машид улаан шуналт
Бүхэнд эрхшээн зохиогч эхэд сөгдөн мөргөмүй.
Гурван ертөнцийн амьтан бүгдийг эрхэнд хураа.
Жо. Сэтгэлийн чанар тийн дөрвөн үйлсийн ялгаа нь
Сэтгэлийн чанар доройтвол хоосрон сэтгэл ч үгүйрнэ
Үнэн чанартаа ялгаагүй өнгө, дүрс нь ч үгүй
Хувилгаан хийгээд илбэ төдий өөрийн сэтгэлээ
Нийцэн үзүүлэх хүчит цогт Охин тэнгэр
Хүчлэн зохиогч, хүчит болсон, хүчит авиртан
Хүчит нөхрөөр тойрон хүрээлсэн эрхэм эх
Лагшингийн тэмдэг өнгө нь хар машид хилэнт
Бүхэнд хүчлэн зохиогч эхэд сөгдөн мөргөмүй.
Миний өвчин ад зэтгэрийг хүчээр гэтэлгэ.
Жо. Таны чанар юунд ч эс бүтсэн боловч
Энэ мэт бэлгэ чанар үзүүлсэн түүгээр
Тийн дөрвөн үйлсээр амьтанд тусласан зохиолыг
Шамдан хичээж машид магтан үйлдлээ би
Миний ч мөн дөрвөн үйл аяндаа бүтээд
Тань адил амьтны тусад хичээх болтугай.
/Лхам сахиусны товч мөргөл, тарни, ерөөл/
Гурван лагшин аяндаа бүтэж, таалал нигүүлсэлийн эцэст хүрсэн ч
Гурван орчлонгийн хортонг номхотгох гэж хилэнт лагшингаар
Гурван цагийн ялгуусан бүгдийн шашны их сахиус дор
Гурван үүдээр ихэд бишрэн сөгдөн мөргөмүй.
Жо рагмо жо, рагмо жо жо, рагмо түнжо хала рагчэнмо, рагмо авяад авяа, түнжо рүлү рүлү, хум жо хум. /Олон удаа/
🙏238
Үлэмж ариун санаагаар ёс түүнд шамдахад
Эсүрэн, Хурмаст, Дөрвөн хаан хийгээд
Цогт охин тэнгэр тэргүүтэй сахиусууд ч
Алгасрал үгүй үргэлжид нөхөр үйлдэх болтугай.
Поклонение Балдан Лхама сахиусану.
🙏3641
Октябрин 7-д, тахиа сарын 15-й шарагчин тахиа өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Нэг лама урлажа бүтээсэн Бурхан багшын дүрсыг: "Хэн гэж нэрлэх хүн биб?" гэнэ. Этигэлт Багша: "Хэды шинээн амьтад ба тэды шинээн арга боломж" хэмээн айлдалаа.
🙏347
Сегодня 7 октября в 15 лунный день довлеет желтая курица в стихии горы. Потому нужно заботиться о здоровье головы и головного мозга, которые контролируют деятельность органов чувств.
🙏398
Пунцыков Баир лама "Ом мани бадмэ хум" ушел из жизни в Бруклине Нью-Орка. Не покидайте Родину, она не виновата!!!
🙏1369
2025/10/24 04:08:48
Back to Top
HTML Embed Code: