Telegram Web Link
Они так гордятся, что суровые хамниганки и готовы всегда дать отпор! Красавицы из Шилки - землячки знаменитого снайпера Номоконова.
57👍25🔥12🙏5🥰2
Потомки хамниганов с берегов реки Удалха живущие в селах Мыла и Алцаг. Они такие патриоты своего народа, что нам бурят-монголам стоит у них поучиться.
50👍21🙏9
10-р сарын 3-нд Иволгийн дацанду зохион байгуулагдсан Хамниган угсаатны 2-р хуралд армагийн, шилкийн, ононы, мэргээлийн, мэлийн, шинэхээний, дадалын, дашбалбарын, агийн камнигасуудын төлөөлөл оролцов.
Сижу с краю, чтобы представители хамниганов были главными на своем собрании.
👍4020🙏8🔥3
Октябрин 10-д, тахиа сарын 19-й хар хулгана өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Нэг лама эрхи татаж сууна. Этигэлт Багша: "Сэтгэлэй номын хүрд орчлонгийн хязгаараар сонсогдоо" хэмээн айлдалаа.
🙏367
Сегодня 10 октября в 19 лунный день довлеет черная мышь в стихии огня. Потому нужно заботиться о здоровье сердца, которая контролирует деятельность тонкого кишечника.
🙏415👍3
2016 году 9 лет тому назад в Дворце Бандида Хамба ламы Этигэлова видео - камера запечатлела фигуру этого человека в камуфляжной одежде. Тогда она стало сенсацией века, а теперь пред четью СВО.
🙏946
🙏507
Дамба Аюшеев, [10.10.2025 8:48]
ДӨРВӨН БУМ ХЭМЭЭХ НҮГЭЛ АРИЛГАЖ БУЯН ХУРААХ УВИДАС
Энэ нь бидний сайн мэдэх «Төгс баясгалант орны тэнгэрс» буюу «Гандан лхавжа» хэмээх Богд Зонховын магтаалд тулгуурлан Бумш хийх зан үйлийн судар юм.
Үүний гол онцлог нь аврал одуулах, мандал өргөх, Базарсадын тарни ба мэгзэм тоолох эд бүгдийг "гүрү йога" буюу Багшийг шүтэх бясалгалд нэгтгэн найруулсан учир өдөр бүрийн уншлага болгоод Бумш хийж болох давуу талтай.
Номын төвд эхийн товчилсон хэсгүүдийг уншихад амрыг бодож «Цагаан цогчин» гэж алдаршсан сударт байдаг монгол орчуулгыг авч бага зэрэг засаад нөхөн оруулсан бөгөөд Гандан лхавжа-г бясалгах талаар тодорхой бичсэн материалыг нэмэлтээр хавсаргав.
«ТӨГС БАЯСГАЛАНТ ОЛОН ТЭНГЭР»-ИЙН ДЭЭР ДӨРВӨН ИХ ХӨТӨЛБӨРИЙН БЯСАЛГАЛ ХИЙХ ЁС ОРШИВОЙ
Дөрвөн бум хэмээх нүгэл арилгаж буян хурах увидасыг ханьцашгуй тарнийн авшиг авсан юм уу аваагуй ч байсан «Багшийг тахих зан үйл» лугаа холбож хийдэг. Эс чадвал «Төгс баясгалант орны тэнгэрс»-ийн үүднээс үргэлжийн бясалгал болгож үйлдэх бөгөөд, тийм болвоос эхлээд арван зүгийн ертөнцөд ажрах авралын оронд зохистой бүгдийг бясалгалын орон болгож
АРВАН ЗҮГИЙН ОРОНД ОРШИХ БАГШ НАР ХИЙГЭЭД
ЯДАМ, БУРХАД, ЭШ БА ОНОЛЫН ДЭЭДИЙН НОМОНД
ХУТАГТ ХУВРАГУУД, ДАГИНС, НОМЫН САХИУС НУГУУДАД
БИ ТЭРГҮҮТ ХАМАГ АМЬТАН АВРАЛ ЭРЭЛХИЙЛЖ ИТГЭМОЙ
хэмээн гурвантаа эхлэж уншаад,
ЛАМ, ЯДАМ, ГУРВАН ЭРДЭНЭД ИТГЭМОЙ
( хэмээн уншиж тоо барина.) Сүүлд цаглашгуй гурвыг заншсан ёсоор үйлдэнэ:
ХАМАГ АМЬТАН АМГАЛАН ХИЙГЭЭД АМГАЛАНГИЙН ШАЛТГААН ЛУГА ТӨГӨЛӨДӨР БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ЗОВЛОН ХИЙГЭЭД ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН ЛУГА ХАГЦАХ БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ЗОВЛОН ҮГУЙ АМГАЛАН ЛУГА ЭС ХАГЦАХ БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ОЙР ХОЛ, ШУНАЛ УРИН ХОЁР ЛУГАА ХАГАЦСАН ТЭГШ ДОР ОРШИХ БОЛТУГАЙ
Тэндээс Түшидийн ороны номын орд харшид заларч буй Майдар бурханы зүрхнээс өөрийн ачит багштай ялгаагуй Богд Лувсандагва эцэг хөвгүүн гурвыг урьлаа гэж бодоод
ТӨГС БАЯСГАЛАНТ ОЛОН ТЭНГЭРИЙН АВРАЛЫН ЗҮРХНЭЭС
ЦАВ ЦАГААН ШИНЭ ТАРАГ ШИГ ҮҮЛЭН ЦОГЦОЛСОН ДЭЭР
НОМОН ХААН ХАМГИЙГ АЙЛДАГЧ СУМАДИ ГИРДИ БЭЭР
ХӨВГҮҮД ЛҮГЭЭ СЭЛТТЭЙ ИНАГАШ АЖИРАН СОЁРХОО
хэмээх бөгөөд, өөрийн өмний огторгуйд ориглуун цагаан үүлс цогцолсоны дээр арслант ширээ лянхуа сарны суудалд Богд лам, баруун зүүн талд багавтар ширээ ба олбог дээр заларсан шадар хоёр шавийн хамт надад баяссан дүрээр батад оршив гэж бодоод
ӨМНИЙН ОГТОРГУЙД АРСЛАНТ ШИРЭЭ ЛЯНХУА САРНЫ ДЭЭР
БАЯСАНГУЙ ЦАГААН МИШЭЭЛТ ГЭТЭЛГЭГЧ БОГД БАГШ ТА
МИНИЙ ОЮУНЫ СҮСГИЙН БУЯНЫ ДЭЭД ОРОН БОЛООД
ШАШИН ДЭЛГЭРҮҮЛЭХЭЭР ОЛОН ГАЛАВТ ОРШИН СОЁРХОО
хэмээн уншна. Тэндээс багшийн таалал, зарлиг, лагшины сэтгэшгүй их эрдэмүүдэд сүсэглэхийн үүднээс
МЭДЭГДЭХҮҮНИЙ ЭН БҮХНИЙГ БОЛГООГЧ ЯЛГУУСНЫ ОЮУН ТААЛАЛТ
САЙН ХУВЬТАНЫ ЧИХНИЙ ЧИМЭГ БОЛСОН САЙН НОМЛОЛЫН ЗАРЛИГТ
АЛДРЫН ЦОГООР СҮНДЭРЛЭСЭН ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛАГШИНТ
ҮЗЭХ, СОНСОХ, САНАХ ХЭРЭГ ТӨГӨЛДӨР ТАНЬД БИ МӨРГӨМҮЙ
хэмээн магтаж мөргөл үйлднэ. Тэндээс арван зүгийн оронд байх бодитой бэлдсэн хийгээд хутагт төрөлхийтөн бүгдийн сэтгэлээр хувирагсан тахилын эд хэдийчинээ байна бүгдийг бясалгалын орон болгож
СЭТГЭЛД ЗОХИСТОЙ ТАВИГ УСАН, ЭЛДЭВ ЦЭЦЭГС ДЭЛГЭРСЭН
САЙХАН ҮНЭРТ ХҮЖ, ЗУЛ, ҮНЭРТ УС ТЭРГҮҮТЭН ЭДГЭЭРИЙН
БОДИТОЙ БЭЛТГЭЖ СЭТГЭЛЭЭР ХУВИЛГАСАН ТАХИЛЫН ҮҮЛЭН ДАЛАЙГ
БУЯНЫ ДЭЭД ОРОН ТАНАА ТАХИЛ БОЛГОН ӨРГӨМҮЙ
хэмээн уншиж тахил өргөнө. Энд мандалын тоог барина:
ГАЗАР ДЭЛХИЙГ ХҮЖИСЭЭР СҮРЧЭН, ЦЭЦЭГ ДЭЛГЭЭД
ДӨРВӨН ТИВ, СҮМБЭР УУЛЫГ НАР САРААР ЧИМЭГЛЭЭД
БУРХАНЫ ОРОНД ТУХАЙЛАН ЗОРИУЛЖ ӨРГӨСНӨӨР
ХАМАГ АМЬТАН АРИЛСАН ОРОНД ЗОРЧИХ БОЛТУГАЙ
Тэндээс урьд үйлдсэн хилинцээ дотороо агуулсан хортой адил үзэж хүчтэй гэмших сэтгэл үүсгээд бүрдсэн дөрвөн хүчийн үүднээс
ЯМАРВАА НЭГЭН ТЭРГҮҮЛЭШГҮЙ ЦАГААС ХУРААСАН
БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛИЙН НҮГЭЛ ЮУГ Ч ҮЙЛДСЭН ХИЙГЭЭД
ЯЛАНГУЯА ГУРВАН САНВААРТ ЗОХИСГҮЙН ЗҮГ БҮХНИЙГ
ЧИН ЗҮРХНЭЭС ГЭМШИНГҮЙЕЭ ТУС ТУС НАМИНЧИЛМУЙ
хэмээн уншиж сунаж мөргөнө. Дэлгэрэнгүй үйлдэх болвол Богд ламын зүрхнээс гучин таван бурхан цацарч багш шавь гурван ламын эргэн тойрон залрав хэмээн бодоод «Унал наманчлал» оруулж уншаад мөргөлийн тоог барина. Дараа нь гучин таван бурхан багшийн зүрхэнд шинглээ гэж бодно. Тэндээс
20🙏12👍3
БОГД ЛАМЫН ЗҮРХНЭЭС ЦОГТ БАЗАРСАД ЭЦЭГ ЭХ ЦАЦАРЧ ӨӨРИЙН ЗУЛАЙД ОРШИХ БОЛВОЙ
хэмээн бодож

Дамба Аюшеев, [10.10.2025 8:48]
БАЗАРСАДАА, БИ ХИЙГЭЭД ХАМАГ АМЬТАНЫ ХИЛИНЦ ТҮЙТГЭР, ТАНГРАГЫН ДОРОЙТОЛ БҮГДИЙГ АРИЛГАН АРИУТГАЖ СОЁРХОО
хэмээн залбираад рашааныг буулгаж ариусгах бясалгал луга сэлттэй зуун усэгт тарнийг уншиж тоог бариад
ЯЛЖ ТӨГС НӨГЧСӨН БАЗАРСАД «ХИЛИНЦ ТУЙТГЭР ЧИНЬ АРИЛАВ» ХЭМЭЭН АЙЛДАЖ ӨӨРТ МИНЬ ШИНГЭВЭЙ
хэмээн уншиж бодно. Тэндээс ачит багшийн гайхамшигт зохиолууд тэргүүтэй хутагт төрөлхийтөн бүгдийн буяны үндэст чин зүрхнээсээ баясах сэтгэлээр
ЦӨВҮҮН ЦАГ ДОР ОЛОНТОЙ СОНССОНЫГ БҮТЭЭХҮЙ ДОР ХИЧЭЭН
ЕРТӨНЦИЙН НАЙМАН НОМЫГ ТЭВЧИН ЧӨЛӨӨ УЧРАЛЫГ ХЭРЭГЛЭЖ
АВРАЛТ ТАНЫ ҮЙЛДСЭН ГАЙХАМШИГТ ИХ ЗОХИОЛУУД ДОР
БИД НАР САНАА СЭТГЭЛИЙН ГҮНЭЭС ДАГАН БАЯСАХ БОЛОЙ
хэмээн уншна. Тэндээс багш, арван зүгийн бурхад бүгд амьтны тусын тулд номын хүрд эргүүлхийг гуйх ариун сэтгэлээр
ГЭТЭЛГЭГЧ ДЭЭДЭС БАГШ ЛАМ НАР НОМЫН БИЕИЙН
ОГТОРГУЙД АЙЛДАЛ ЭНЭРЛИЙН ҮҮЛИЙГ ЖИГДРҮҮЛЖ
ХЭРХЭН ТААРСАНААР ШАВЬ НАРЫН ОЮУНЫ ДЭЛХИЙД
АЯНДАА БҮТСЭН НОМЫН ХУРЫГ БУУЛГАН СОЁРХОО
хэмээн залбирна. Миний гурван цагийн буянаар ачит багшийн шашин зүг цаг бүхийд аривжин дэлгэрч түүнд шүтсэн амьтан бүгд арилсан бодийн хутгыг олох болтугай хэмээн ерөөх сэтгэлээр
МИНИЙ ХЭДИЙЧИНЭЭ ХУРААСАН ЭНЭХҮҮ БУЯНААР
ШАШИН, ХОТОЛ АМЬТНЫГ АЧЛАН ТУСЛАХ ХИЙГЭЭД
ЯЛАНГУЯА ГЭТЭЛГЭГЧ БОГД БАГШ СУМАДИ ГИРДИЙН
ШАШНЫ ЗҮРХЭН ҮҮРД ГИЙГҮҮЛЭХ БОЛТУГАЙ
хэмээн зориулга ерөөл тавина. Энд мэгзэмийн тоог барьсан ч болно:
СЭТГЭШГҮЙ НИГҮҮЛСЭЛИЙН ДАЛАЙ АРЬЯВАЛ
ХИРГҮЙ АЙЛДЛЫН ЭРХШЭЭЛТ МАНЗУШИР
ШУЛМАСЫГ АЙМГИЙГ ДАРАГЧ ОЧИРВААНЬ
ЦАСТЫН МЭРГЭДИЙН ОРОЙН ЧИМЭГ ЗОНХАВА
БОГД СУМАДИ ГИРДИЙН ӨЛМИЙД ЗАЛБИРМУЙ
Сунаж мөргөхийн оронд соёрхол тавьж залбирах тоог бум болгодог дөрвөн их хөтөлбөрийн алдаршсан бас нэг ёс ч байдаг. Альнаар ч байсан тэндээс цагаан үүл нь багш шавийн ширээнд шингэв, хоёр шавь голын багшид шингэв, баруун зүүн талын суудал багшийн арслант ширээнд шингэв, арслант ширээ лянхуа саран дэвсгэрт шингэж багш дэвсгэртэйгээ багасан багассаар эцэст ямхын төдий болж нааш залраад өөрийн зулайгаар дамжиж зүрхэнд мөнход оршив хэмээн бодоод
ЦОГ ТӨГӨЛДОР ЯЗГУУРЫН БАГШ ЭРДЭНЭ ТА
ЗҮРХЭНД МИНЬ ЛЯНХУАН ДЭВСГЭРТ ЗАЛРАН
ИХ АЧИЙН ҮҮДНЭЭС ДАГУУЛАН БАРИАД
ЛАГШИН, ЗАРЛИГ, ТААЛЛЫН ШИДИЙГ ХАЙРЛА хэмээн уншиж
ТӨРӨЛ ТУТАМДАА ЯЛГУУСАН ЗОНХАВА БОГДЫГ
ИХ ХӨЛГӨНИЙ БУЯНЫ САДНАА БОЛГОСНЫ ХҮЧЭЭР
БУРХАНААР САЙШААГДСАН ЭНЭ САЙН ЗАМААС Л
ХОРОМХОН ТӨДИЙХӨН Ч ҮЛ БУЦАХ БОЛТУГАЙ
хэмээн төрөл бухэнд Богд багш бээр хагацалгуй дагуулан барих ёрөөл тавих болой.
Энэ ёсоор Бумш бүтээгчид өдөр бүр гурван зуугаар тоо барьвал нэг жилийн дотор бум болно, өдөр бүр зуугаар тоо барьвал арван жилд бумын тоо нь гуйцнэ. Тийм учраас үүнийг өдөр тутмын бясалгал болгож үйлдвэл төвөг багатай, хийхэд хяблар бөгөөд тус эрдэм ихтэй онцлог увьдас юмаа.
Базарсадын зуун үсэгт тарни:
Санскрит дуудлагаар ОМ ВАДЖРА САТТВА САМАЯ МАНУПАЛАЯ ВАДЖРА САТТВА ТВЕНОПА ТИШТХА ДРИДХО ME БХАВА СУТОШЬЁ ME БХАВА СУПОШЬЁ ME БХАВА АНУРАКТО ME БХАВА САРВА СИДДХИМ ME ПРАЯЧЧХА САРВА КАРМА СУЧА ME ЧИТТАМ ШРЕ ЯМ КУРУ ХУМ ХА ХА ХА ХА ХО БХА-ГАВАН САРВА ТАТХАГАТА ВАДЖРА MA ME МУНЧА ВАДЖРИ БХАВА МАХА САМАЯ САТТВА АХ ХУМ ПХАТ
Монгол дуудлагаар: ОМ БАЗАРСАД САМАЯА, МАНУВАЛАЯА, БАЗАРСАД ДЭНОВАА ДИСТА, ДЭРДХОО MЭБААВА, СУДХООЁ MЭБААВА, СУБХООЁ MЭБААВА, АНУРАГТО . MЭБААВА, САРВАА СИДИЙ MЭВРА ЯЗАА, САРВАА ГАРМАА СУЗААMЭ, ЗИДАМ ШИРИЯМ ГҮРҮ ХУМ, ХАХА ХАХА ХО, БАГААВАНА САРВАА ДАТАА ГАТАА БАЗАР MAMЭЭ МУНЗА, БАЗАР БААВА МАХАА САМАЯА САДУУ АА ХУМ ПАД
🙏317🤝3
👍5612🙏11👎2🔥2👏1😁1🤔1
Равнай образ Бандида Хамба ламы Дармаева на комплексе Сваямбху.
🙏11015
Уникальная ступа из бронзы на первом месте Иволгинского дацана.
🙏17718👍8🔥4😍2
Forwarded from Tugutov Andrew
Дуган 36 Армии
🙏14011
Forwarded from Одинокий путешественник в сансаре
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
48❤‍🔥13👍9
Анч тайга нохой радуются жизни на территории Иволгинского дацана под присмотром наших хувраков.
52🔥12
Октябрин 11-д, тахиа сарын 20-й харагчин үхэр өдрийн цаг амжилтай алхахын тула Этигэлт Хамба ламын сургаал.
Нэг хүн: "Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй" гэнэ. Этигэлт Багша: "Оюн билигтэн нисванист автахагүй" хэмээн айлдалаа.
🙏356
Сегодня 20 октября в 20 лунный день довлеет черная корова в стихии земля. Потому нужно заботиться о здоровье селезенки, которая контролирует деятельность желудка.
🙏376
🙏558
Есть удивительная сила, которая заставляет мальчиков облизать металлическое... Даже сейчас бывает охота попробовать еще раз судьбу.. Чудо же бывает!
😁5111🙏10💯3🥰1
Что здесь непонятно - ведь от богатство дети чаще глупеют, а от недостатка умнеют.
🙏617
2025/10/20 07:11:01
Back to Top
HTML Embed Code: